Амжилт Мэдээ

“Frozen 2” шинэ амжилтууд тогтоожээ

Энэ онд “Disney” компанийн 5 кино 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний орлого олсон бол “Frozen 2” хүүхэлдэйн кино уг амжилтыг үзүүлсэн зургаа дахь уран бүтээл болох төлөвтэй байна.

2013 онд үзэгчдийн хүртээл болсон “Frozen” киноны хоёрдугаар анги өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн зах зээлээс 127 сая ам.долларын орлого олж, “Disney”-ийн анимейшн кинонуудын дундаас нээлтийнхээ үеэр хамгийн их ашиг олсон кино болжээ.

“Frozen 2”-ын орлого эхний ангийнхаа нээлтийн орлогыг давсан бөгөөд 2013 онд Талархлын баярын үеэр нээлтээ хийсэн “Frozen” 93 сая ам.долларын орлого олсон байна. “Frozen 2” эхний долоо хоногтоо 100 сая ам.долларын орлого олно хэмээн кино салбарын мэргэжилтнүүд таамаглаж байжээ.

Мөн “Frozen 2” нээлтээ хийсэн долоо хоногтоо дэлхий дахинаас 350 сая ам.долларын орлого олсноор бүх цаг үеийн анимейшн кинонуудаас нээлтийнхээ үеэр хамгийн их орлого олсон киногоор шалгарсан байна.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!