Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

“Jet sharing Mongolia”-ийн эзэн Г.Дашням гаргасан амжилтдаа бахдан халамцаж явна

Их хотын түгжрэлийг дулааны цагт шийдэхэд хувь нэмрээ оруулж буй “Jet sharing Mongolia”-ийн эзэн Г.Дашнямын халамцуу төрхийг уншигч та харж байна. Энэ зуны орлоготой бизнес эрхлэгчээр тодорч буй тэрбээр Хүй долоон худагт баяр наадмаа ийнхүү тэмдэглэж явсан нь энэ. Унтаж байхад нь хүртэл орлого нь орж байгаа хойно Г.Дашням баяр хөөртэй байх нь аргагүй. Монголдоо анхдагч бизнеэс эхлүүлсний хувьд ч тэрбээр бахдаж суух нь мэдээж биз. Тиймдээ ч Хүй мандлын дэнжид Г.Дашням таарсан болгонтой тэврэлдэн, инээд хөөр болон гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун яваагаа ил тод харуулж байсан. Харамсалтай нь аливаа бизнес эрхлэхдээ болгоомжтой хандах цаг нэгэнт болжээ гэдгийг тэдний байгууллагын хүний эрхэнд халдсан үйл явдал ойрын өдрүүдэд сошиалд сэвэгдэж байна.
Тодруулбал, цахим орчинд нэг айл руу орж скүүтерийг авч байгаа бичлэг дэлгэв. Хэдийгээр уг бичлэг дээрх эмэгтэй бүдүүлэг ааш гаргасан ч түүнийг нь олон нийтэд дэлгэхгүй байх, хүний эрхийг дээдэлдэг байсан бол ийм дээрэнгүй үйлдэл гаргаж, эрүүгийн хариуцлагад татагдахааргүй байв. Өөрөөр хэлбэл скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгч нь айлын гэрт шууд нэвтрэн орж, бичлэг хийн цахим орчинд тарааж байгаа нь хууль бус буюу нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх үйлдэл боллоо. Эрүүгийн хуулийн
“13.6 дугаар зүйл.Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох
1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.8 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах
1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Хэдийгээр энд хулгай, ойлголтын зөрүү байж болох ч хэн ч бусдын гэрт зөвшөөрөлгүй орж болохгүй. Нөгөө талаас гэрт нь ороод зөвшөөрөлгүй бичлэг хийж цахим орчинд байрлуулж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд энэ бол сэрэмжлүүлэг биш юм.
Хулгайлаад аваад явсан байлаа гэхэд цагдаагийн байгууллагатай хамтран энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байв.
“Магнай трейд”-ын босс Р.Ганзоригийн дунд хүү Дашням ийм нэгэн алдаа гаргаж, хүний эрхийг ноцтойгоор зөрчлөө.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!