Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ Шар мэдээ

“MCS”-ийнхэн Сагсан бөмбөгийн холбоонд эзэн сууна

 Спортын холбоодын эздээр бизнес, улс төрийнхөн эзэн суудаг мода дэлгэрээд удаж байна. Энэ жишгээр энэ удаа MCS-ийнхэн Монголын сагсан бөмбөгийн холбоонд эзэн суухаар зэхэж байна. Тодруулбал Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаад удаж буй. Одоо FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит бус хурлаа зарлажээ. Энэхүү хурлаар холбооны дараагийн тэргүүн, тэргүүлэгчдийг сонгоно. Монголын сагсан бөмбөгийн бүх гишүүдийн ээлжит бус хурал дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болно.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэг хүн нэрээ дэвшүүлсэн бол дэд ерөнхийлөгчийн сонгуульд 10 хүн нэрээ дэвшүүлсэн аж.Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дэнчин 80 сая төгрөг бол дэд ерөнхийлөгчийн сонгуулийнх 20 сая төгрөг аж. Энэ удаагийн сонгуулиар Монголын сагсан бөмбөгийн холбоо MCS-ийнх болно гэдэг ортой. учир нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс эхлээд дэд ерөнхийлөгчид нь MCS-ийн харьяа компанийн удирдлагууд байгаа юм. Ингээд нэр дэвшигчдийг танилцуулъя.

ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ

Г.Батцэнгэл

“MCS”-ийн гэх тодотголтой Г.Батцэнгэлийг  3х3 сагсан бөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Тэрбээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өөртэйгөө өрсөлдөнө. Гэхдээ шууд сонгогдчихлоо гэсэн үг биш. Тодорхой тооны, дүрэмд заасан санал авах хэрэгтэй.

Энэ удаагийн ээлжит бус хуралд нийт 245 төлөөлөгч оролцоно.

Химийн ухааны доктор Г.Батцэнгэл нь 1972 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. Англи, герман, словак, орос хэлтэй. Өдгөө “Энержи Ресурс ХКК”-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Тэрбээр хуучнаар Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийг төгсч, Чехсловакт дээд боловсрол эзэмшсэн гэнэ.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД

Д.Энхбат

Д.Энхбат нь өдгөө “MCS”-ийн охин компани “Юнител”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 1982 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр мэндэлсэн. ШУТИС-ийг цахилгаан холбооны инженерээрээ төгсч, удирдлагын академид бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. “MCS”, “Орбитнет” зэрэг байгууллагуудад ажиллаж байсан нэгэн.

Л.Мягмаржав

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав сагсан бөмбөгийн холбоог удирдах хүсэлтэй байна. Түүний хувьд 2004 оноос хойш “MCS Кока-Кола” компаниараа дамжуулан тэрбээр Монголын сагсан бөмбөгт хөрөнгө оруулж, 2017 оноос 3х3 сагсан бөмбөгийг анхаарах болсон. Эдийн засагч мэргэжилтэй Л.Мягмаржав нь арванхоёрдугаар дунд сургуулийг төгсч, МУИС-д эдийн засагч мэргэжлээр бакалавр, АНУ-ын Бриджпортын их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр магистр тус тус хамгаалсан.

Т.Түвшинбаяр

Монголын сагсан бөмбөгийн лигийн зургаан удаагийн аварга, зургаан удаагийн мөнгөн медальт, 1995, 2001 онуудын тэргүүн тоглогч Т.Түвшинбаяр энэ удаагийн дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. СЭЗДС-д эдийн засагч, бизнесийн удирдлагаар сурч, төгссөн тэрбээр өдгөө “Энержи Ресурс ХХК”-ийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. Т.Түвшинбаяр Монголын сагсан бөмбөгийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх домогт тоглогчдын нэг яахын аргагүй нэг билээ.

Б.Даваа-Очир

“MCS” группын салбарын бас л нэг захирал  Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ . Бизнесийн удирдлагаар ШУТИС, Австралид мэргэшсэн Б.Даваа-Очир нь “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал аж. “MCS”-ийн нэг төлөөлөгч ерөнхийлөгчийн сонгуульд ганцаараа, бусад дөрөв нь дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД ГОРЬЛОГЧ БУСАД НЭР ДЭВШИГЧИД

Б.Батбаатар

“Шарын гол ХК”-ийн ерөнхий захирал Б.Батбаатар нэр дэвшжээ.Хоккейн холбооны дэд ерөнхийлөгч тэрбээр энэ удаа сагсан бөмбөгийн холбооны дэдэд нэр дэвшжээ.

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нь Дорноговь аймгийн Сайншанд суманд мэндэлж, бага дунд боловсрол эзэмшсэн. Тайланд болон Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. 2010 оноос хойш “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Т.Мөнхсайхан

Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан дэд ерөнхийлөгчид горилж байна. Гэмтэл согогийн мэс заслын их эмч, анагаах ухааны доктор.

О.Тэнүүн

Бизнесийн хүрээнийхэн дундаа “Очир Ундраа”-ийн О.Тэнүүн гэж танигдсан түүнийг спортын салбарынхан оюутны сагсан бөмбөгийн ерөнхийлөгч гэдгээр нь илүү мэднэ. Өдгөө Монголын сагсан бөмбөгт хамгийн өндөр зохион байгуулалттай, менежменттэй лиг бол оюутны лиг. О.Тэнүүний хувьд олон улсын улс төр-эдийн засгийн бакалаврын зэрэгтэй, нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй гэнэ. Тэрбээр өмнө нь Шадар сайд хийж явсан С.Отгонбаяр, одоогийн Шадар сайд С.Амарсайханы дүү билээ.

Б.Ганхуяг

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сүүлийн жилүүдэд спортын салбарт анхаарал хандуулж буй. Монголын оюутны V их наадмыг ивээн тэтгэхээс гадна Эрдэнэтийн Уурхайчид багт хөрөнгө оруулсан нэгэн. Орхон аймгаас гаралтай тэрбээр эрх зүй, улс төр судлалаар дээд боловсрол эзэмшсэн аж.

Э.Анар

Монголбанкны төлбөр тооцооны газар Э.Анар сагсан бөмбөгийн холбоог удирдах хүсэлтэй байна. МАН-ын дарга асан М.Энхболдын хүү түүнийг өмнө нь сагсан бөмбөгийн холбоог хүчээр өөрийн болгох гэж байна гэх мэдээлэл гарсан. Түүнийг аавынхаа эрх мэдлийг ашиглан улсын бүртгэл дэх холбооны бүртгэлийг хүчингүй болгосон гэж хэсэг шуугиж байв. Харин одоо Э.Анар албан ёсоор холбооны дэд ерөнхийлөгчид хүч үзэж байна. Эдгээр арван нэр дэвшигчийн зургаа нь дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд болох учиртай.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!