Uncategorized Амжилт Амьдрал Мэдээ Папараци Фото мэдээ

MCS-ийн авьяаслаг хүргэн Г.Анхбаяр гэргийгээ хайр, хүндлэлд бялхуулдаг


“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр MCS группийн Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөнтэй хайрын романс үүсгэж, зартай хурим хэдэн жилийн өмнө хийж байлаа. Өөрөөр хэлбэл Монголын хамгийн баян эрийн төрсөн ганц эгчийн хайртай охинтой гэр бүл болсон Г.Анхбаяр энгийн амьдралаас дээдсийн хүрээлэн рүү шууд орсон гэж болно. Гэсэн ч тэрбээр хожуу олдсон хайрын эзэн, хань ижилдээ үнэнч байж, бүхнээс хүндлэн дээдэлдэг нь бүхий л арга хэмжээн дээр харагддаг. Зарим хүмүүс шиг мөнгөний зах зух амсаад эхнэрээ сольж, эсвэл голдог эрийн хугархай биш гэдгээ харуулсаар байгаа нь түүний үнэ цэн юм уу даа.
Бал сараа Бали арал дээр өнгөрүүлж байсан тэд өдгөө охин, хүү хоёрын эцэг эх болжээ. Хөтлөгч залуугийн хувьд анхны хүүхдээ 32 насандаа өлгийдсөн тул бүхнээс түрүүнд “гэр бүлээ…” л гэдэг. Тэд өдгөө нийслэлийн хамгийн үнэтэй гэгддэг “Будда виста” хотхонд амьдардаг. Мөн Central телевизийн эзэн болж, контентууд нь Монгол HD тв-гээс дутахгүй чансаархаж байгаа нь Анхаагийн ур чадвар, олон жилийн туршлага, залуу хүний эрч хүчтэй холбоотой биз. Харин гэргий А.Дөлгөөний хувьд Хас банкны рекламанд тоглож байсан донжтой, хүчтэй эмэгтэй. Цаанаасаа эрхэмсэг бөгөөд үзэсгэлэнтэй энэ эмэгтэй мөн л олон жил явж байж хайрт ханьтайгаа учирсан билээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!