Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Me too” хөдөлгөөнөөс Ц.Анандбазарыг эргүүлэн татах шаардлага хүргүүлжээ

Дөрөвдүгээр сарын 11-ний ням гарагийн орой иргэн Б.Сүндэръяа өөрийн нүүр хуудаст “Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх үү, яах уу” нэртэй бичвэр нийтэлсэн. Удалгүй тэрбээр ЦЕГ-т гомдол гаргаж, Ц.Анандбазарын нэрийг албан ёсоор зарласан. Ц.Анандбазар бэлгийн дарамт үзүүлж байсан гэх 1000-аад бүсгүй хандсан талаар мэдэгдээд байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дарамт, хүчирхийлэлд өртөж байсан охидыг зоригтой байхыг уриалж, бусармаг үйлдлийг нь илчилсэн захидлыг цуглуулах ажлыг “Me too” хөдөлгөөний хүрээнд өрнүүлж эхэлсэн.

Ц.Анандбазар иргэн Б.Сүндэръяаг танихгүй уулзаж байгаагүй хэмээн тус хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлээд амжсан.

 “Me too” хөдөлгөөнөөс Ц.Анандбазарыг эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулан буруутай эсэхийг нь тогтоолгох шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ дахь хүчирхийллийн лобби бүлэг, Эмэгтэйчүүдийн бүлэг, Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлсэн байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!