Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Oскарын шагнал гардуулах 93 дахь удаагийн ёслолын ажиллагаа эхэллээ

Америкийн Кино академийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод эхэллээ.

Энэ жилийн наадамд нэр дэвшигчид өмнөх жилүүдээс онцлог зүйл ихтэй байна. Тухайлбал, шилдэг найруулагчийн төрөл хоёр эмэгтэй уран бүтээлч нэр дэвшсэн. Хоёр эмэгтэйн нэг нь ази гаралтай уран бүтээлч Клое Зао. Тэрбээр “Nomadland” киногоороо Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн бөгөөд энэ удаад ч мөн шилдгээр шалгарч, Оскарын эзэн болох магадлал хамгийн өндөр хэмээн хэвлэлүүд онцолж байгаа.

Мөн “Sound of metal” кинонд бүтээсэн дүрээрээ Риз Ахмед гол дүрийн шилдэг жүжигчнээр нэр дэвшсэн нь энэ төрөлд анх удаа муслим жүжигчин өрсөлдөж буйгаар онцлогтой байгаа юм. Түүнтэй өрсөлдөх 83 настай Энтони Хопкинс энэ төрөлд нэр дэвшсэн хамгийн өндөр настай жүжигчин болж байна.

Оскарын наадмын шилдэг найруулагчаар Клое Зао тодорлоо.

Ингэснээр тэрбээр энэ төрөлд ялагч болсон анхны ази гаралтай эмэгтэй уран бүтээлч болж, түүхэнд бичигдэж байгаа юм.

Өмнө нь Оскарын наадмын шилдэг найруулагч төрөлд ердөө таван эмэгтэй уран бүтээлч нэр дэвшиж байснаас, нэг нь л шилдгээр шалгарч байв.

Одоогоор шилдгээр тодроод буй уран бүтээлчид/бүтээл:

Шилдэг анимейшн: SOUL

Эрэгтэй туслах дүрийн шилдэг жүжигчин: Даниэль Калуяа

Шилдэг олон улсын кино: Another round

Шилдэг нүүр будалт ба үс засалт: Ma Rainey’s Black Bottom

“Шилдэг баримтат кино” номинацийн ялагчаар “My octopus teacher ” кино шалгарлаа.

Кино наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд “Дахиад ганц, ганц”

 

 

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!