Дахин сунгаж буй хөл хорионы хугацаанд автомашинууд QR кодоор хөдөлгөөнд оролцож байна. Тэгвэл уг зохион байгуулалттай холбоотойгоор УИХ-ын дарга Занданшатарын туслах “Шилэн Цогоо” баримттай мэдээлэл дэлгэв.
Тэрээр “Эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд болсон QR CODE нь хурган даргын найзынх нь машин дээр зүгээр гарчихсан байж байдаг байгаа шүү. Энэ асуудлаа шийдэж өгнө үү. Гэтэл УИХ-д ажилладаг бид нар аваагүй явж байдаг байгаа” хэмээн бичжээ.
Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг Тээврийн цагдаагийн алба хаагч нарт өгнө гэдгийг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм.