Амттангүйгээр амьдралыг төсөөлөхөд дэндүү уйтгартай. Монголд албан ёсоор орж ирээд тав дахь жилтэйгээ золгосон “Tous Les Jours”-ын гайхалттай амттангуудад монголчууд бид хэдийнэ шунан дурлах болсон. “Мон бэйкери”, “Артизан” ХХК-ийн үүсгэн байгуулагчид болох эгч дүүс Д.Ариунбат, Д.Наранбат нар Өмнөд Солонгосын бялуу, талх, нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Tous Les Jours” компанийн франчайз эрхийг авч, эх орондоо үйл ажиллагаа эрхэлдэг билээ. Тэд саяхан “Tous Les Jours” компанийн 12 дахь салбараа “Хүннү 2222” хотхонд нээж, үйлчлүүлэгч нартаа улам их ойртлоо.
“Tous Les Jours” нь одоогоор Хятад, АНУ, Вьетнам, Индонез, Камбож, Филиппин, Малайз, Монгол зэрэг олон улсад 1640 салбартай, талх нарийн боов, бялуу үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн топ брэнд юм.
“Өдөр бүр шинэ” уриатай Солонгосын “CJ Foodville” корпорацийн “Tous Les Jours”-ын Монгол дахь албан ёсны үйл ажиллагаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Д.Наранбат 10 жилийн хугацаанд 30 салбар нээхээр зорьж ажиллаж байгаагаа нээлтийн үеэр онцолсон. Хамгийн чанартай, эрүүл хүнсийг эрхэмлэдэг “Tous Les Jours” Францын алдартай “President” болон “Elle&Vire” брэндийн амьтны гаралтай, хүний биед хурдан шингэдэг сүүн кремийг сонгон хэрэглэдгийг онцлох нь зүйтэй.
Ингээд “Tous Les Jours”-ын амтлаг ертөнцөөр хамтдаа аялцгаая.