Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

А.Адъяасүрэнг дахин яллагдагчаар татна

Хөгжлийн банкны гэх хэрэгт шалгуулж буй МАН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүдтэй хамт АН-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор өргөн барьж болзошгүй гэх мэдээлэл цацагдах болсон. Хэдийгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал мөрдөн шалгах байгууллагаас хүргүүлээгүй ч зарим хэвлэлд түдгэлзүүлэх магадлалтай хэмээн УИХ-ын гишүүдийн нэрсийг бичиж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч саяхан “Хөгжлийн банкны араас “Эрдэнэс Монгол”-ын асуудлыг сөхнө. Нүүрс тээвэрлэдэг автомашинтай гишүүдийн бодит кейс нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн” хэмээн тодотгон хэвлэлийн хурлаар мэдэгдсэн.

Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох, НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгосон байна. Ингэснээр А.Адъяасүрэнд дахиад яллагдагчаар татах тогтоол үйлдэж, танилцуулахаар болжээ. Гэвч тэрбээр бас л уг тогтоолтой танилцаагүй байна. Тодруулбал,  “хөдөө орон нутагт буюу тойрогтоо ажиллаж байна” гэсэн тайлбар хэлсэн гэнэ.

Тэрбээр өмнө нь мөн л яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй байсаар, эцэстээ тухайн үед ажиллаж байсан НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандаж, уг тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг өөрөө хянаад эрүүгийн 2041000160196 дугаартай хэрэгт А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габит гэх хүнээр дамжуулан 2020 оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдуулан түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Санал болгох

“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

uuganaa90

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

uuganaa90

“ЦАГДААГИЙН ГАЗАРТ “KENWOOD TH-F10” МАРКИЙН 150 ШИРХЭГ ГАР СТАНЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ”

uuganaa90

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!