УИХ—ын гишүүн асан, аварга А.Сүхбат өдгөө дөрөв дэх эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. Үндэсний загварын чамин тансаг модон эдлэлд хорхойсох болсон тэрбээр үнэ цохисон ганган эдээр гэрээ тохижуулаад завгүй явах хооронд хоёр дахь гэргий Ц.Гарамхандынх нь хүүхдүүд өөртэй нь усны дусал мэт адилхан болж өссөөр байна. Ц.Гарамханд одоохондоо А.Сүхбатаас ямар нэгэн мөнгө төгрөг, тэтгэмж авдаггүй бөгөөд энэ асуудалд эцгийн ёсоор анхаарал хандуулна гэдэгт итгэн хүлээдгээ хэлж байсан юм.