2018-2019 оны Европын хөлбөмбөгийн улирлын аваргуудын лигийн тоглолт болж өнгөрлөө. Уг тоглолтод Английн Ливерпүүл, “Тоттенхэм Хотспур” клубууд шалгарч, тоглолтын 87 дахь минутад оруулсан голоор “Ливерпүүл” клуб зургаа дахь удаагаа түрүүгээ хүртсэн. Тоглотын үеэр халуухан галзуухан үйл явдал болсон нь олон ч хүний нүдийг хужирласан бололтой.
Тоглолтон дээрх фанатуудын нүдийг хальт хужирлаад авсан тэрхүү бүсгүй нь Оросын усны хувцасны рекламанд тоглодог фото модел Kinsey Wolanski гэгч 21 настай бүсгүй байжээ.Мөн тоглолт эхлэхийн өмнө түүний Инстаграм хуудас 50000 дагагчтай байсан бол тоглолтын дараа 1сая 500000 болтлоо өсчээ. Түүний дагагчийн тоо одоог хүртэл өссөөр байна. Бас болоогүй ихээхэн рекламны санал ирсэн гэнэ. Бүсгүйн сэтгэл хөдөлсөндөө ийм үйлдэл гаргав уу, хандалтаа ихэсгэх гэв үү? За ямартай ч нэг сумаар хоёр туулай буудна гэж энэ л байхдаа…