Налайх дүүргийн 6 дугаар хороо “Өнөр” амралтын газрын урд голд Ланд-100 маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн.
Ослын газар очиход 37 настай иргэн Г, 3 настай иргэн Э нар машинд гацсан эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж аварлаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.