ОХУ-д айраг эсгэдэг газар олон байдгийг бид сайн мэддэггүй. Айраг эмчилгээ ч тэнд сайн хөгжсөн. Аялал жуулчлалын TVIL.RU сайтаас олон нийтийн сүлжээнд айрагны эмчилгээнд хамгийн сайн газар хаана вэ гэсэн судалгаа явуулсан байна.
Нэгдүгээр байрт Башкир оржээ. Санал асуулгад оролцогчдын 41 хувь нь башкир хоол идэж, гэрт амьдран, айрагний эмчилгээнд орохын тулд Башкирт очдог байна.
Хоёрдугаар байрт Халимаг 28 хувиар орж, Татарстан 17 хувиар гуравт багтлаа.
Харин Буриад 3 хувиар эхний 7-д ам мөлтөс багтсан бол Тува орсонгүй.
Башкир, 41%
Халимаг, 28%
Татарстан, 17%
Марий Эл, 3%
Ульяновск муж, 3%
Буриад, 3%
Алтай хязгаар, 3%