Нууц нь юу байсан бол?
“Without you”, “Hero” дуунуудаараа дэлхийг байлдан дагуулсан алдарт Мэрая Кари хичнээн жин нэмж, хичнээн махлаг болсныг бид бүгдээрээ харсан. Тэгвэл дуучин бүсгүй сүүлийн үед цахим орчинд жин хаясан, галбирлаг зургуудаараа “гайхуулах” боллоо. Инстаграм хуудсаараа дамжуулан өөрийн биед гарсан өөрчлөлтийг 6,7 сая дагагчтай хуудсаараа байн байн харуулах болжээ. Хамгийн сүүлд гэхэд л галбираа гаргасан бариу даашинзтай зургаа “Pon de студид” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байх жишээтэй. Мэдээж ямар нэгэн арга хэрэглэсэн нь ойлгомжтой шүү дээ.
2011 онд хоёр ихэр хүүхэд төрүүлсэн, анхны сүйт залуу Жеймс Пакертаа хаягдсан зэрэг нь түүний таргалах гол шалтгаан байсан гэх хүмүүс бий.
…Түүний жин хаясан нууцыг фенүүд нь янз янзаар ярих боловч үнэндээ Мэрая дан тахианы шөл болон салмон загасаар хоолны дэглэм барьсан аж. Зарим хэсэг нь түүнийг ходоод агшаах мэс засалд орсон гэх нь бий. Юутай ч “тайзан дээр бүжиглэж чадахгүй болтлоо таргалсан” гэж 2011 оноос хойш фенүүддээ чичлүүлсэн домогт дуучны маань хуучин төрх айсуй.