Шинжлэх ухаан хэдийгээр маш хурдацтай хөгжиж байгаа ч гэсэн газар хөдлөлтийг урьдчилан тааварлаж чадахгүй байсаар. Амьтад газар хөдлөлтийг урьдчилан мэдэж тухайн газраас дайждаг гэдгийг бид сонсож байсан. Энэ ойлголтыг баталсан юм шиг өнгөрсөн шөнө буюу 3сарын 23 нд болсон газар хөдлөлтийн өмнөхөн тарвага ичээнээсээ гаран хотод явж байна гэсэн бичлэг нийгмийн сүлжээгээр тархсан. Мөн олон тооны шувуу цахилгааны шон дээр суусан байсныг нь хүмүүс ажиглажээ.
Гэвч манайд байгалийн гамшигт зэрлэг амьтдын үзүүлэх хариу үйлдлийг шинжлэх ухаанч талаас судалдаг судлаач байхгүй, зөвхөн ам дамжсан яриа, малчдын туршлага ажиглалтаас үүссэн мэдээлэл л байдаг байна.