УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар очиж уулзсан ч өлсгөлөн үргэлжилж, тус намын гишүүд, дэмжигчид өнөөдөр Төв талбайд цугларчээ.