Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

Архин дээр нэрээ тамгалах амбицын эзэн

“Шунхлай” группийг үүсгэн байгуулагч П.Батсайхан ахыгаа тэнгэр болсноос хойш ерөнхийдөө “Апу” компанийг удирдаж ирсэн. Тиймдээ ч тэр үү үйлдвэрлэсэн архин дээрээ батласан буюу Аппров хийж нэрээ тамгалах болжээ. Ахыгаа бодвол ганган чаминд дуртай, хаа ч явсан гайхуулж, шуугиулахыг эрмэлздэг тэрбээр жил болгон баяр наадмаар Хүй долоон худагт нисдэг тэргээр морио дагаж түмэн олны анхаарлыг татдаг. Хүн бүхэнд өөр өөрийн имиж, хандлага гэж бий. Д.Батсайханы хандлага хэзээд ноён оргил гэдгээ мэдрүүлэхийг хүсэх эго юм. Зарим хөрөнгөтнүүд их даруухан байдаг. Тухайлбал MCS-ийн Ж.Оджаргал бол байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, аливаа арга хэмжээнд ирэхдээ ч даруухан гэгч нь хувцаслаад сэмхэн ирээд гарч одож байгаа нь харагддаг. Хөрөнгийн хувьд Монголдоо номер нэг шахуу хүн ийм даруу байхад манай П.Батсайхан бол өмссөн зүүсэн, үс гэзэгний стайлаас эхлээд од оо од. Гэхдээ нэг талын ийм имижтэй хүмүүс гоё. Харахад ч сүр бадрам. Яагаад болохгүй гэж, Монголын ард түмний хамгийн их хэрэглээтэй спиртний үйлдвэрийн эзний хувьд нэрээ архин дээр байтугай тамгална шүү дээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!