УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахимаар эхлээд байна.
Өнөөдрийн /2020.06.22/ хуралдааны хэлэлцэх асуудлууд дунд Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох сонсгол багтаж байгаа ба дээрх албан тушаалд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлстийн дарга Г.Азжаргалыг томилуулахаар танилцуулга илгээжээ.
Авлигатай тэмцэх тухай хуульд зааснаар АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хүрээнд Дэд даргаа санал болгож байгаа ба уг суудалд нэр яригдаж буй Г.Азжаргал нь 2016 оноос хойш АТГ-т ажиллаж байгаа ажээ. Тэрбээр өмнө нь Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байсан бөгөөд Цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийн хүү юм байна.