Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийнх дэрсхэн гурван охинтой. Аварга алсыг харж, охидоо Германд боловсрол эзэмшүүлэхдээ томыгоо архитектур дизайны чиглэлээр, дунд охиноо био анагаах, бага охиноо маркетингийн мэргэжил сонгуулсан юм билээ. Тэгвэл бөхийн ёс жудагт гэр бүлд өссөн охидоос олон нийтэд хамгийн нээлттэй нь дунд охин Б.Бурмаа нь. Аавынхаа байгуулсан “Аварга” дээд сургуулийг ээжийнхээ хамт удирддаг тэр нэг хэсэг Спортын анагаах ухааны төвд ажиллаж байгаад сүүлд “Аварга” дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан болсон. Олон нийт аваргын охидыг бүрэг, даруу, төлөв гэж ярьцгаадаг. Тэгвэл Б.Бурмаа энэ ойглголт үгүй хийсэн нэгэн. Бодибилдинг, фитнесийн амтанд нэгэнтээ татагдсан тэрбээр WBPF-ийн дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт шавь орж, булчинлаг биеэрээ гайхуулах болсон юм. Охид аавдаа амь байдгийн үлгэрээр Б.Бурмаа ч аавдаа эрх. Хамтдаа гадуур гарах бололцоог алддаггүй тэрбээр аавынхаа амин гангараа нь гэсэн шүү.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ