Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг энэ сарын 13-нд авч Германы лаборатори руу явуулсан билээ. Тэдгээрээс дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарсан талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн юм.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд сэжигтэй гурван тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу ирж допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон байна. Иймд өнөөдөр тухайн гурван тамирчинтай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцууллаа. Тодруулбал,

Улсын харцага цолоо батлаад байсан Ховд аймгийн Булган сумын харъяат “Алдар” спорт хорооны бөх Г.Ганхуяг

Ховд аймгийн Алтай сумын харъяат “Алдар” спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат “Алдар” спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж нарт шинжилгээний хариуг танилцуулсан тухай эх сурвалж мэдээллээ.

Улсын харцага Г.Ганхуяг нь тавын даваанд Аймгийн арслан Д.Аззаяаг, зургаагийн даваанд Аймгийн арслан Т.Довчинсэмбээ нарыг өвдөг шороодуулж Улсын харцага цолоо батлаад байсан юм.

Харин Аймгийн арслан Г.Хишигбат, Цэргийн арслан Г.Жамбалдорж нар тавын даваанд өвдөг шороодсон.

Харин үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна.

Цаашид урьдчилсан байдлаар допинг илэрсэн бөхчүүд “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ шийдэх юм.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!