Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

БАЯН-ӨЛГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН АРХИДАН СОГТУУРСАН ҮЕДЭЭ ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЗОДЖЭЭ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2022 оны дөрөвдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 02:51 цагт Улаанбаатар хотод эмэгтэй хүнийг зодож танхайрлаа гэдэг бичлэг, мэдээлэл манай сайтад ирлээ.

Уг бичлэгт Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өөрөөсөө гадна гурван эрэгтэй хүн, хоёр эмэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл өрсөн ширээний ард сууж байх байгааг та бүхэн харж байна.

Улмаар Засаг дарга Д.Бауыржан өөрийнх нь дэргэд сууж байсан эрэгтэйтэй маргалдсан эмэгтэй рүү гэнэт уурлаж, алгадаж, өшиглөсөн гэдгийг эх сурвалж хэллээ. Хэрвээ тухайн танхай үйлдлийг тэнд байсан залуус таслан зогсоогоогүй бол Засаг дарга Д.Бауыржан уг эмэгтэйн эрүүл мэнд амь насанд ч халдаж болзошгүй байсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм.

Эх сурвалжаас ирүүлсэн захидал

Уг мэдээллийн дагуу Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын дарга Ө.Танаттай утсаар холбогдож тодруулахад “Аймгийн Засаг дарга Д.Бауыржан эмэгтэй хүний биед халдсан, гэмтэл учруулсан гэдэг ямар ч гомдол мэдээлэл манайд ирээгүй. Олон нийтийн дунд Засаг дарга эмэгтэй хүн зодсон гэнэ, тийм бичлэг нь байгаа гэнээ гэдэг цуу яриа харин гараад байгаа. Уг цуу ярианаас сонсоход тухайн үйл явдал манай аймагт биш харин Улаанбаатарт болсон гэдэг зүйл сонсогдсон. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Засаг дарга Д.Бауыржаныг шалгаж байгаа зүйл огт байхгүй” гэх хариуг өглөө.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны 9942-22** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байв.

Мөн тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Мухамедтэй холбогдож Засаг дарга Д.Бауыржан эмэгтэй хүний биед халдсан гэдэг мэдээлэл үнэн үү, тухайн үйл явдал болоход та дэргэд нь байсан уу хэмээн асуухад “Надад энэ талаарх ямар ч мэдээлэл алга. Би тэнд нь байгаагүй. Засаг даргатай холбогдоод хариу тайлбар хэлье” гэв.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь доод шатны албан тушаалтнуудтайгаа маш дээрэнгүй ханддаг, үг хэлээр доромжлохоос гадна биед нь халдаж зоддог хэмээн хэллээ.

Бид Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд зодуулж хохирсон гэх эмэгтэй болон Засаг дарга Д.Бауыржан нараас тухайн үед чухам юу болсон талаарх холбогдох мэдээллүүдийг тодруулан цувралаар мэдээлэх болно.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!