Мэдээ Онцлох мэдээ

Булганы ЗД Б.Ариун-Эрдэнэ 13 эмэгтэйг хил давуулан худалдаалсан этгээдийг “дарга” болгож, төрийн албыг уландаа гишгэв


Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тушаал гаргаж, тус аймгийн Нөөцийн газрын даргаар ажиллаж байсан н.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, Г.Батдэлгэрийг томилжээ. Г.Батдэлгэр нь Б.Ариун-Эрдэнийн дотны найзаас гадна эзэмшсэн боловсролгүй, жигшүүрт хэргээр ял эдэлж байсан этгээд аж.

Тодруулбал, Гүржавын Батдэлгэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.3 буюу “Хүн худалдаалах”, 124.2 буюу “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн нь шүүхээр тогтоогдон 5.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн этгээд байна. Тэрбээр 2007 оноос уг гэмт хэргийг үйлдэж эхэлсэн бөгөөд бүр тодруулбал

1.         2007 оны 11-р сард иргэн Б-г “Малайз улсад оймсны үйлдвэрт ажилд зуучилна” хэмээн хуурч мэхэлж, хил давуулан Малайз улсад биеийг нь үнэлүүлэхээр бусдад худалдсан

2.         2007 оны 11-р сард иргэн Ч, А нарыг “Хонгконк улсад ажилд зуучилж өгнө” хэмээн хууран мэхэлж, хил давуулаад тус улсад биеийг нь үнэлүүлэх зорилгоор бусдад худалдсан

3.         2007 оны 9-р сард Г.Ганзориг гэгчтэй бүлэглэн иргэн В, М нарыг “Сингапурт сургуульд зуучилна” хэмээн хууран мэхэлж, хил давуулаад Макаод биеийг нь үнэлүүлэх зорилгоор В-г бусдад худалдсан, М-ийг байнга биеийг нь үнэлүүлсэн

4.         2008 оны 2-р сард иргэн Н, Э нарыг “Макаод өндөр цалинтай зөөгчийн ажилд зуучилна” хэмээн хууран мэхэлж, хил давуулаад, худалдахыг завдсан, М-г биеийг нь тогтмол үнэлүүлсэн

5.         2007 оны 12-р сард Г.Чинзоригтой бүлэглэн Ч, С нарыг “Макао улсад өндөр цалинтай худалдагчийн ажилд зуучилна” хэмээн хуурч, хил давуулаад биеийг нь үнэлүүлэх зорилгоор бусдад худалдсан

6.         2007 оны 11-р сард Г.Ганзориг, Б.Бүрнээбаатар, Г.Сэлэнгэ нартай бүлэглэн П, Б нарыг Малайз улсад гаргаж, биеийг нь тогтмол, урт хугацаанд үнэлүүлсэн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээр нотлогджээ. Ингээд 5.6 жил хорих ялаар шийтгэжээ.

Өөрөөр хэлбэл, Г.Батдэлгэр гэгч нь 13 эмэгтэйг гадаад улсад гаргаж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор бусдад худалдсан нь шүүхээр тогтоогдон, шоронд сууж байсан этгээд байгаа юм. Ийм л цол гуншинтай “найз”-ыгаа Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аймгийнхаа Нөөцийн газрын даргаар томилж, төрийн албыг дорд үзэн, уландаа гишгэлэв.

Төрийн алба дунд шатанд ингэж үнэгүйдэж, “хүн худалдаж мөнгө олдог” этгээд төрийн байгууллагыг толгойлж байгаа бол дээд шатанд ч өмхийрч, илжирсэнг уншигч та нараар юунд хэлүүлэх вэ. Тухайлбал, мөн л Булган аймгаас  хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар өөрийнхөө хамаарал бүхий байгууллагуудад ажилладаг охид эмэгтэйчүүдэд ажлын байрны дарамт үзүүлдэг, өөрийнхөө хүүхдийн асрагчаао ажилладаг эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, өдгөө ч хуулийн байгууллагаас уяатай л яваа.

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодчуул нь гүйдлээ олдоггүйн бодит жишээг ийнхүү анхдагчдын өлгий Булганы нутгийн “эрхэм”-үүд яруу тодоор харуулж байна. Хайран чиг эгэл жирийн ард түмний, нутаг усны нэр хүнд…
эх сурвалж Цахиур

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!