Амьдрал Мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Д.Сарангэрэлийн туслах Б.Болорчимэг тусгай зөвшөөрөл сунгаад “Корей Оппик”-аас 1,5 сая төгрөгний үнэтэй шүдний шил захиалж авчээ

 

Олны анхааралд өртсөн авилгалын хэргийн нэг нь Эрүүл мэндийн яамны ТУЗГ-ын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам  нарын 26 хүнд холбогдох хэрэг юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих, торгох зэрэг ял оноосон.  Нэр бүхий холбогдогч нараас ЭМ-ийн сайд байсан Д.Сарангэрэлийн туслах гэдгээрээ Б.Болорчимэг онцлогдсон.  Түүнийг яамны мөнгөний “уурхай” гэж хэлж болох тусгай зөвшөөрөл дээр тавьсан нь ч санамсаргүй хэрэг биш болох нь илэрч байна.  Б.Болорчимэг доорхи үйлдлээр хясан боогдуулах замаар хахууль авсан нь тогтоогдсон гэнэ.  Н.Мөнх-Эрдэнийн “Өнөр фарм” компанийн тусгай зөвшөөрлийн материалд шинжээч томилж, хуралд оруулахаар нэ сая төгрөг,  Б.Амаржаргалын “Тимус Фарма”-д тусгай зөвшөөрөл сунгаж өгсөн гэж 100 долларын хамт зүсэм бялуу, аяга кофе,  “ЭМЖЖ” компанийн мөн тусгай зөвшөөрлийг хурдан сунгаж өгнө хэмээн 100 мянган төгрөг тус тус авчээ.  Мөн “Актив Медикал”, “Их төгөл”, “Саруул Өргөө” компанийн импортын тусгай зөвшөөрөл сунгаж өгсөн хэмээн тус бүрээс 100 мянган төгрөг авсан байна.  Том хэмжээний хахуулийн мөнгийг Ч.Чимэдлхамтай хувааж авдаг байсан нь тогтоогджээ.  Б.Ганзоригийн “Асралт Мед” компани импортын тусгай зөвшөөрөл авахын тулд таван сая төгрөг өгсөнийг хоёр экс мэргэжилтэн тэнцүү хувааж авчээ. Ж.Нэргүйн “Про Ресайкл” компани мөн тусгай зөвшөөрөл авах гэж гурван сая төгрөг өгсөн нь мөн хуваагдсан.  “ЭМЖЖЖ ЭМ” компани таван сая төгрөг өгсөн нь дээрхи замаар орсон. Хамгийн том хахуулийг  М.Золтуяагийн “Алтан заан эм” компани өгчээ.   Эм, эмнэлгийн бараа импортлох тусгай зөвшөөрөл авах гэж  15 сая төгрөг өгсөнөөс таван саяыг тэр хоёр хуваан авсан гэнэ. Б.Болорчимэг нь мөнгөнөөс гадна 1,5 сая төгрөгний үнэтэй тансаг шүдний шил хахуулиар авч зүүсэн гэнэ. Д.Гантөмөрийн  “Кореа Оптик” компанийн хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээж аван тусгай зөвшөөрлийг нь сунгаж  өгөөд л захиалга өгч “Писс Малл” дахь салбараас нь  шил авчээ. Үнэтэй нүдний шил өгсөн компанийн захирал Д.Гантөмөр нь жүдогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байна.   Д.Сарангэрэлийн туслах асан Б.Болорчимэг нь  11 удаагийн үйлдлээр 12,2 сая төгрөгийн хахууль авсан гэж тогтоогджээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!