Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Д.СОВД Л.ЭНХ-АМГАЛАН РУУ ХУТГАТАЙ ДАЙРААГҮЙ”

Өнгөрөгч тавдугаар сарын 21-ний орой БШУ-ны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртсөн. Түүн рүү 37 настай Д.Совд гэгч нь хутгатай халдсан.

Түүнийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Бусдын амь насанд халдахыг завдсан” гэх шалтгаанаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид түр саатуулсан билээ.

Саатуулах хугацаанд Д.Совд: “Л.Энх-Амгалан сайдыг хөнөөх санаа байгаагүй, зөвхөн айлгахын тулд л хутга халаасалж явсан” хэмээх мэдүүлгийг өгсөн.

Тэгвэл тухайн үед үйл явдлыг нүдээр харсан гэрчүүд болон албаны шалгалтаар сэжигтэн этгээд нь сайд руу хутгатай дайраагүй байна. Тэрбээр хүрэмдээ хутга халаасласан байсан гэх бөгөөд сайд руу ойртоход бие хамгаалагчид түүнийг түлхэж, эл үед хутга нь газарт унажээ.

Д.Совд хутгатай байсан учир бусдын амь насанд аюул учруулахыг завдсан гэх шалтгаанаар цагдан хоригдож буй бөгөөд Л.Энх-Амгалан сайдын мэдүүлгээс улбаалан хоригдох хугацаа нь сунгагдаж буйг эх сурвалж мэдээлэв.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!