Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр албан хаагч харуулын даргаа буудан хөнөөгөөд, зэвсэг аван зугтсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан.
Өнөөдөр өглөө албаныхан ар гэрийнхэнтэй нь хамт очин баривчилсан талаарх мэдээллийг бид хүргэсэн.
Одоогоор тэднийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт цагдан хорьсон бөгөөд цэргүүд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гэжээ. Өмгөөлөгч нь хотоос очих тул тэр болтол мэдүүлэг өгүүлэхгүй байх бөгөөд хотруу харьяаллыг нь тогтоолгохоор прокурорт хүсэлт гаргаж байгаа аж.