Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Дуучин Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

Олон нийтийн цахим сүлжээгээр “Никитон” хамтлагчийн дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын бичлэг шуугиан тариад байна.

Тодруулбал, дуучин Б.Батчулуун найздаа тохиолдсон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй үйл явдлыг онигоо болгон ярьж, түүнийг нь С.Сэрчмаа лайв хийж, хүчирхийллийг өөгшүүлэн инээж байгаа бичлэг түгсэн нь олон нийтийг бухимдуулаад байна.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг бичлэг, мэдээллийн мөрөөр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууныг шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын тэргүүн дэд даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна. Тиймээс дуучин Б.Батчулууныг дуудаж тайлбар, мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас хохирогчийн талаарх мэдээллийг чанд нууцлах аж.

Онигоо нэрийн дор охид бүсгүйчүүдийг доромжилж, хүчирхийллийг өөгшүүлж байгаа үйлдлийг иргэд хэрхэвч тоохгүй өнгөрөөж болохгүй. Цаашдаа ч иймэрхүү асуудалд орсон эмэгтэйчүүд асуудлыг нуун дарагдуулж, чимээгүй өнгөрөхөөсөө илүүтэй хуулийн байгууллагад хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх нь чухал юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!