“Стартап маркетинг спэйс” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ж.Золзаяа нь жил бүрийн төрсөн өдрийн баяраа угтан нийгмийн сайн сайхны төлөө хандсан ажлыг 7 дах жилдээ хийж байгаа билээ.
Энэ жил тэрээр Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан 2014 оноос хойш эрхлэн гаргаж байгаа “Шинэ алхам” гарын авлагыг улс даяар бэлэглэх аян өрнүүлж байна.
Энэ жил 37000 сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Цар тахлын үед сургуулиасаа давтлага болон номын сангийн үйлчилгээ авч чадахгүй байгаа сурагчдад зориулан мэргэжлээ хэрхэн зөв сонгох, оюутан болоход хамгийн түрүүнд мэдэх ёстой мэдээллүүд, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн өмнөх оны ЭЕШ-ын тест зэргийг нэгтгэсэн “Шинэ алхам” гарын авлага номыг 2000 сурагч гэртээ үнэгүй хүлээж авна гэдэг маш том бэлэг болов уу. Учир нь аливаа мэргэжлийг сонгохдоо аав ээжийн өнцөг, сургаар сонссон мэдээлэл гэхээс илүү тухайн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, сонгох гэж буй мэргэжлийн танилцуулгыг хүлээж авснаар сурагч өөрөө сонголтоо зөв бөгөөд бодитой хийхэд тус дэм болдог.
Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байгаа бол дүү нарын анхааралд: Эхэлж бүртгүүлсэн 2000 сурагчид “Шинэ алхам” ном бэлэглэнэ.
Хэрвээ таны гэр бүлд, эргэн тойронд төгсөх ангийн сурагч байгаа бол та энэхүү мэргэжил сонголтод туслах “Шинэ алхам” гарын авлага номыг доорх линкээр бүртгүүлж, авах боломжтой.
Эхэлж бүртгүүлсэн 2000 хүүхдэд уг номыг “Монгол шуудан”-гаар хүргүүлэн, гэрт нь бэлэг болгон илгээх болно.
2000 ном бэлэглэх аянд гарааны бизнесийг дэмжигч “Стартап маркетинг спэйс” ХХК, 30 жилийн ой нь тохиож буй оюуныг тэтгэгч “Мөнхийн үсэг” ХХК, хэвлэл мэдээллийн “Эрхэт Монгол Медиа групп”, “Монгол Шуудан” ХК, номын соёлыг түгээгч “Улаанбаатар хотын нийтийн төв номын сан” нэгдэн, оролцож байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
“Шинэ алхам” ном авахаар бүртгүүлэх линк: https://forms.gle/wVPXcmvUMcG7U4JG8