УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан QR код олголтыг багасгах тухай тайлбар өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд бөгөөд Улаанбаатар хотод коронавирусийн халдвар өндөр байгаатай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Халдварын тархалтыг бууруулах гол 2 арга хэмжээ нь хөл хорио тогтоох, вакцинжуулалтыг зэрэг зохион байгуулж байж даван туулна.Хөл хорионы үед явганы болон тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага гарсан. Үүний тулд автомашины хөдөлгөөнд олон улсын жишгээр QR код олгох болон цагийн хуваарьт оруулах зохион байгуулалт хийсэн.
Монгол Улсын Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор улаан түвшинд ажиллах журмыг шинэчилсэн юм.
АТҮТ-д Монгол Улсад байгаа бүх тээврийн хэрэгслийн бүртгэл байдаг. Нарийвчилсан энэхүү бүртгэлд үндэслэж судалгаа тооцоо хийж, QR кодыг зохион байгуулж байгаа юм. Хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагын тээврийн хэрэгслийн тоог гаргахад 45,000 орчим.
НОК-ын Шуурхай штабд 120 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 28-ны 18:00 цагийн байдлаар QR код авах 31,195 хүсэлт ирсэн байна. Эдгээр хүсэлтийг нэгбүрчлэн судалж хариуг өгөөд байна.
8,495 байгууллагын 45,192 тээврийн хэрэгслийн бүртгэлийг үүсгээд QR код олгосон байна
Цагдаагийн болон мэргэжлийн байгууллагаас QR код олгох ажилд хяналт тавьдаг.
Ажлын бүрэлдэхүүний судалгаагаар 8,495 байгууллагын 45,192 тээврийн хэрэгслийн бүртгэлийг үүсгээд QR код олгосон байна. Энэ тоо нь бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед замын хөдөлгөөнд оролцох иргэн, ААН-д хүрэлцэхүйц тоо гэж дүгнэсэн.
QR код олгох хүсэлтийг цахимаар авах ажлыг цаашид багасгана. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах юм. Хүсэлт гаргасан хүн бүрд QR код олгоод байвал нэмээд 100,000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор болчихоод байна.
QR код олгох ажлыг цэгцэлж, 10 хоногийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чамбай баримтлаад, вакциндаа хамрагдчихвал халдварын нөхцөл буурч, тодорхой хэмжээний үр дүн гарна гэж үзэж байгаа.
Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалъя” гэв.