Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЖУРАМ: Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн анхааралд

УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон анхаарах шаардлагатай зарим заалтын талаар танилцуулж байна. Үүнд:

Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж 6 дахь хоногт “ПГУ” (PCR)-ын шинжилгээ авна.Эрүүл мэндийн яамнаас “Анхаарал татаж буй хувилбарын мутацилагдсан вирус голомтлон бүртгэгдэж байгаа гадаад улс, орны жагсаалт”-ыг тухай бүр гаргах бөгөөд тус жагсаалтад дурдсан улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд оршин сууж байсан эсхүл 14 хоногийн хугацаанд дамжин өнгөрсөн хүнийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрснээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж 6 болон 12 дахь хоногт “ПГУ”-ын шинжилгээ авна.Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хугацаа дуусахад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, “ПГУ”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгаж, гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх насны хүүхдийг мөн адил тусгаарлахгүй бөгөөд гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.Монгол Улсын хилээр нэвтрэх иргэд хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор коронавируст халдвар (КОВИД-19)-ын “ПГУ” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй байх шаардлага хэвээр үргэлжилнэ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!