Харуулын даргаа буудан хөнөөгөөд зугтаасан хоёр цэргийг өнөө өглөө баривчилжээ. Эх сурвалжын мэдээлснээр цэргүүдийг ар гэрийг авчирч тэдэн рүү дөхүүлж, ямар нэгэн зөрчилгүйгээр тухайн хоёр цэргийг баривчилсан гэв. Галт зэвсгээр хүний амь нас хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгана гэлээ. Удахгүй ХХЕГ-аас цэргүүдийн баривчилсан талаарх дүрстэй мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулна гэв.