Засгийн газраас хатуу хөл хориог энэ сарын 25-наас ирэх сарын 8-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Өнгөрөгч хөл хорионы үед үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн албан газруудын ажилчдын автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд хязгаартай оролцуулж байсан.
Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан байна.
Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаартай уг тушаалд дурдсанаар энэхүү бэлтгэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Хэрхэн зохион байгуулахыг 25-ны өдөр танилцуулах юм байна.