Зөвхөн өөрийнхөөрөө амьдрахыг эрмэлздэг гишүүн асан Л.Гантөмөр анхны хайртайгаа гэр бүл болжээ. Тэрбээр зургадугаар ангид байхдаа зэргэлдээ сургуулийнхаа охинд сэтгэл алдарсан нэгэн. Найз нөхдөөрөө захиа зөөлгөж, хайраа илчилсэн гэдэг. Улмаар 1996 онд гэр бүл болон ханилжээ. “Би анхны хайртайгаа амьдрал зохиосондоо баярлаж явдаг. Анхны хайр бүтэлгүйтдэг гэдэг худлаа” хэмээн тэрбээр дурсан ярьсан байдаг. Тэднийх өдгөө гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Түүний хувьд улстөрч хүнд ажлыг нь ойлгодог, сайн эхнэр байх ёстой гэсэн алтан зарчимтай.