Монголын хүндийг өргөлтийн спортын олон, олон анхдагч амжилтын эзэн, ДАШТ-ий хошой хүрэл медальт Мөнхжанцангийн Анхцэцэгт Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.
Риогийн олимпод VIII байрт шалгарч, ДАШТ-ээс Монголын туйванчдын анхны медалийг хүртсэн тэрбээр хамгийн сүүлд 2021 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль авсан юм.
М.Анхцэцэгийн гаргасан томоохон амжилт
2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль
2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.