Цагтаа УИХ-ын даргаар хүртэл ажиллаж явсан М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар олон жилийн өмнөөс ажилласан. Харин 2018 онд тэрбээр улсын алдарт уяач болж, морь маланд авьяастай бөгөөд дуртай гэдгээ өөрийн уяа сойлгоороо харуулсан.
Э.Анарын хувьд сагсан бөмбөгийн дээд лигт ШШГЕГ-ын дэргэдэх “Офицерууд” багт тоглодог гэдгээрээ хэвлэлийн хуудаснаа бичигдэж явлаа. Д.Арвин агсны хүү А.Одтой үй зайгүй найзууд гэгддэг тэрбээр дунд сургуулиа арлын японд дүүргэж, ЭМШУИС төгссөн эмч бүсгүйг гэргийгээ болгосон нэгэн. Улс төрийг огтхон ч сонирхдоггүй, мэдэх ч үгүй гэдгээ хэлж байсан Э.Анар аав шигээ дуу цөөтэй, нүдэнд дулаахан, нүүргэлтсэн өндөр том залуу харагддаг шүү. Гэргийн хувьд мөн л хайр татам даруухан бөгөөд үзэсгэлэнтэй эмэгтэй бий.