Амжилт Амьдрал Мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

“Макс”-ын эзэд бусдад амьдрал бэлэглэв

Хүмүүнд амьдрал бэлэглэх шиг сайхан зүйл хаана байх вэ. “Макс” группийн эзэн Д.Ганбаатар, гэргий Д.Уянгалянхуа нар үе үе чимээгүйхэн буян хийдэг. Энэ жишгээр тэд саяхан төрийн албанд гэр бүлээрээ 30 гаруй жил зүтгэсэн ч өвчинд шаналсан өрхийн тэргүүнийг эмчлэх аянд нэгдэн, өөрсдийн бий болгосон “Макс” угшлын хурдан удмын адуугаараа хандивт өргөсөн байна. Цагдаагийн албанд чин сэтгэлээр 30 орчим жил зүтгэсэн нөхөр Гансүх нь 4 жилийн өмнө бөөрний хавдараар огошлогдон, БНСУ-д эмчлүүлэн эдгэсэн ч саяхан элэг рүү нь үсэрхийлсэн мэдээтэй байжээ. Хэзээ ч шантарч үзээгүй дайчин гэр бүл Турк руу шинжилгээгээ явуулахад 80 хувийн найдвар амласан байна. Олон сайхан найз нарынхаа буянд хандивын тоглолтыг 4000 үзэгчтэй хийж, мөн найзуудынхаа санаачилсан хурдан удмын морьны сугалааг явуулж мөнгө босгоход сайхан сэтгэлт “Макс” группийн эзэд дэм өгөн, хурдан буянаасаа өгч, амьдрал бэлэглэсэн байна. Баруун аймагт хувийнхаа хөрөнгөөр зам тавьж, хоёр гурван өдөр явдагийг хоёр гуравхан цаг болгон товчилж монголчууддаа буян хийсэн “Макс” группийн эзэн Д.Ганбаатар бол эх орондоо байтугай дэлхийд хурдан мориороо гайхагдсан хүн. Иймдээ ч Д.Ганбаатарын хурдан буянгаас хандивын сугалаанд бэлэглэнэ гэсэн чимээнээр сугалааны борлуулалт ч шуураад ирсэн байна. Аргагүй л хоншоортой, буянтай аавынх хүү, ээжийн охин гэсэндээ явсан газар, далайсан гар бүхэн нь бусдад амьдрал, аз жаргалын оч бэлэглэх юм даа.

.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!