Дороногвь аймгийн Мандах сумын иргэд “Хошуун хонд” хэмээх газар ашиглалтын лизенцийг хууль бусаар авсан “Түмэн айл инвест”, “Дардан говь” хэмээх компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэж, улмаар үл ойлголцол үүссэн.
Тэгвэл уг асуудал дээр БОАЖЯ-аас яаралтай ажлын хэсэг гарган, арга хэмжээ авахаар болжээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа: “Дорноговь аймгийн Мандах суманд үүсээд байнаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргатай урьд шөнө ярьж ажлын хэсэг явуулахаар болсон.
Аймгийн Засаг дарга “Захирамж” гаргаж ажлын хэсэг өглөө 5 цагт аймгаас гараад одоо Сайхандулаан сум орчимд явж байна. Ажлын хэсгийг Аймгийн мэргэжлийн хяналтийн газрын хэлтсийн дарга Төмөрбаатар ахалж байгаа ба БОАЖГ, Цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд ажлын хэсэгт орсон.
Мөн Түмэн инвест айл компанийн захиралтай Байгаль орчин, аялал жуулчлалын яам -наас холбогдож ажлын хэсэг ажиллах хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгсөн.
Хариуцлагатай уул уурхайн эхлэл бол эхлээд нутгийн иргэдэд тухайн төслийн үр өгөөж , байгалийн нөхөн сэргээлт, нутгийн унаган иргэдэд ямар ашиг тустай байх талаар урьдчилан ярилцаж хэзээ бүрэн ойлголцолд хүрсэн үед үйл ажиллаагаа эхлүүлэх ёстой. Эс ойлголцвол техник оруулах, хүч хэрэглэхийг хориглодог” гэжээ.