МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд таржээ.
Уг бичлэгт болж буй үйл явдал нь Чингис хаан олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон хэмээн бичсэн байна.
Дээрх бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн” гэсэн тайлбар өглөө.