Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх хоёрдугаар уулзалт өчигдөр (2021.06.15) зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Лю Жинсун нар тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, цар тахлын дараах олон улсын нөхцөл байдал болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Энэ удаагийн Бодлогын зөвлөлдөх уулзалт “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдав.

Дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2022 онд хийхээр хоёр тал тохиролцсон болно.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!