Тэрбээр, Улс төрийн намын тухай хуульд намыг тараах найман үндэслэл байдаг. Үүнийг бүтнээр нь уншиж танилцууллаа
- Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол
- Үндэсний эв нэгдлийг задлан бутаргах хэмжээнийи үйл аижллагаа явуулсан бол
- Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах үйл ажиллагаа явуулсан бол
- Хүч түрэмгийлэх үйл ажиллагаатай аижлласан бол
- Яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулсан бол
- Бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны намын хэлбэрт шилжсэн бол
- Цэргийн болон цэрэгжсэн бол
- Цашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг Улс төрийн намын тухай хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ хэмээн заасан байдаг” гэв.
Улс төрийн намын тухай хуулийн 23.1-д Нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын 5 өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын 5 өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ. Энэ тохиолдолд намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн заажээ.