Амжилт Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг Юнескод гардууллаа

Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзав.

Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын ногоон наадмыг зохион байгуулах санаачилгыг Монгол Улс гаргаж байгааг дуулгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг гардуулан өгөв.

Мөн ЮНЕСКО-гийн Соёлын секторын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт хийж, Европын Холбооны санхүүжилтээр 1.5 жил хэрэгжих техникийн туслалцааны төсөлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг гаргалаа. Уг төсөл нь соёлын салбарын бодлогыг тодорхойлох, үр дүнд хүргэх хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах талаар хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!