Өнөөдрөөс монгол орон даяар вакцинжуулах хөтөлбөр эхлэж байна.
Монголын тэргүүн охин гэгддэг Б.Намуун вакциндаа хамрагдахыг уриалж, нөхрийн хамт вакцин хийлгэжээ.
Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Вакциндаа хамрагдлаа. Өвдөхгүй байна лээ шүү… Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалах зорилгоор вакциндаа бүгд хамрагдъя. Ковидын эсрэг хамтдаа…” хэмээн уриаллаа.