Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

МУГЖ, дуучин Н.Чулуунхүү таалал төгсжээ

Монголын нийтийн дууны урлагт өөрийн нэрийг мөнхөлсөн ард түмний хайртай дуучин, МУГЖ дуучин Н.Чулуунхүү таалал төгсжээ. Дунд сургуульд байх үеэсээ л урлагтай холбогдож ирсэн тэрбээр дуулна, бүжиглэнэ, ая зохионо гээд урлагийн арвин их авъяастай нэгэн байв. Хамгийн анх тэрээр Монгол хүн бүрийн аялах дуртай хайртай дууны нэг МУСГЗ П.Сандуйжав гуайн “Настан буурал эмээ” шүлгэнд ая зохиож дуучин Цэрэнчимэд агсан амьдруулан дуулсан нь олон хүмүүст хүрч Монголчууд энэхүү дуунд хайртай болсон юм.

Түүний “Цайныхаа дээжийг таньдаа барья”, ”Насны хань”, ”Хүмүүс минь амьдрах сайхан”,”Халагдах цэргийн вальс”,”Хүлээгээрэй” зэрэг олон гайхалтай дуу бий. Мөн түүний өөрийн дуулсан “Баярлана даа;, “Миний Монгол эх орон;, “Гайхуулж л явлаа;, “Заллага;, “Ээж нутаг хоёртоо очинодоо; зэрэг сайхан дуунууд нь ёстой л нэг “Монгол”; хэмээх үгийг тодотгом хүн бүхний сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан бүтээлүүд байдаг билээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!