Мэдээ Улс төр

МХЕГ-аас ШӨХТГ-т очсон Т.Гантулга ажлаа хүлээж авлаа

ШӨХТГ-ын дарга Т.Гантулга ажлаа хүлээж авлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ түүнд тамгыг хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь оруулжээ.

Тамга хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Шадар сайдын ажлын албаны Ахлах зөвлөх Ц.Уртнасан болон Агентлагийн газрын дарга нар оролцов.

Т.Гантулга 1985-1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн.

1997-2000 онд Монгол Улсын их сургуулийн докторантур, улс төр судлаач,

2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академийн эрх зүйч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Ажлын туршлагаас нь дурьдвал,

1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч,

1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан,

1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн ерөнхий захирал,

2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх,

2007-2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,

2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга,

2016-2020 онд Эрчим хүчний дэд сайд,

2020 онд МХЕГ-ын даргаар ажиллаж байжээ.

Агентлагийн даргаар томилогдсон Т.Гантулга “Ковид-19 цар тахлын үед нийгэм, эдийн засгийг сэргээхэд Төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг нэгтгэх, хяналт шалгалтын тоог цөөлөх асуудалд судалгаа, шинжилгээ хийх болно. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд төрийн бодлогоор дэмжин ажиллана. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!