Өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн нутагт 31 настай Э амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна. Тэрбээр ургаа хаднаас өөрийгөө дүүжилж, боомилон нас барсан байжээ.
Харин ойр дотных нь хүмүүс түүнийг эл үйлдлийг хийхийнхээ өмнөхөн 6 сая 300 мянган төгрөгөө цахимаар залилуулснаа мэдсэн гэж цагдаа нарт мэдүүлсэн байна. Үүнтэй холбогдуулж иргэдийг:
- Цахим орчныг ашиглаж мөнгөн гүйлгээ хийхдээ болгоомжтой хандах
- Аливаа гэнэтийн үйл явдалд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх чиглэлд зөвлөгөө авч байхыг зөвлөж байна.