Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Н.Номтойбаярын ээж Д.Хулан: Хүүгийн минь өмнөөс нь дуугараад, бичээд байгаа нөхдүүдийг одоо зогсохыг хүсэж байна

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон ялын хугацаа дуусгавар болж, өнөөдөр (2021.04.01) хорих ангиас суллагдсан. Түүнийг суллагдахад чин сэтгэлээсээ баярласан хүн бол мэдээж түүний ээж. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн юм.

No description available.No description available.

“Өнгөрсөн ХХ зуунтайгаа хамт “түүх” гэж бодож явсан улс төрийн хэлмэгдлийн энэ цаг үеийн золиос, төлөөлөл болсон Хүү минь эрх чөлөөтэй бoллоо. Эрх чөлөөний агаар амьсгалах тэр мөчдөө ээжтэйгээ ярьсан ухаант хүүдээ баярлалаа! Баярлахтай зэрэгцээд ирээдүйг нь дахиад хорлох вий гэсэн айдас хүйдэс, болгоомжлол бас байна. “Элдэв зохиол” бичиж, ард түмнийг төөрөгдүүлэн social-оор, хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр “хэрэг үүрүүлж”, “ял оноож” байхад нь улс төрчдийг дагадаг хэл ам гэж л бодож явсан. Гэтэл энэ бүхэн энэ цагийн улс төрийн хэлмэгдлийн “технологи”, шударга бусын “хонгил” байсныг эгэл би одоо ойлгодог болсоон. Номт байгаа цагт: – хулгай хийх нь боломжгүйг мэдэрсэн төрийн албатууд, – сүүдэрт нь мөнхийн байхаа мэдсэн атаархагчид, – нийгмийн баялаг бүтээх үйлсийг харлуулагчид, – тэндээс өөрсдийн хувь долийг хүссэн горьдогсод, – үе нь өнгөрсөн ч өнөөг хүртэл төрийг зайдалсан, төрийн оргилыг эзэгнэсэн хонзогногчид, – дэндүү итгэж явсан зарим жудаггүй “журмын” нөхөд нь “нэг талдаа гарч”, “эрх чөлөөн дээр нь тор татдагийг” мэддэг болсоон.

Төрд шургалагсад, тэдний “троллууд”, тэдний “хэвлэлийнхэн” хүүгий маань, биднийг, бидний хийж бүтээснийг сүүлийн 10 жил яаж гүтгэж “шороотой” хутгаж байсныг, одоо хүртэл дуусаагүй гүтгэж, шороотой хутгаж байгааг та бүхэн харж байгаа! Дарангуйлал Монголын өнөөгийн нийгмийн өнгө төрх болсон энэ цаг үед өөрсдөө нэгдэж, нийлж дуугарцгаах хэрэгтэй. Хүүгээ дахин өөрийгөө бүү золиослоосой гэж хүсэж байна! Эх орныхоо хөгжлийн төлөө бид чадаж байгаа, чадах зүйлээ л хийж бүтээе. Үүгээрээ л тэмцье. Хүүг маань дэмжигчдэд, Та бүхэндээ баярлалаа! Харин өмнөөс нь дуугараад, бичээд байгаа нөхдүүдийг одоо зогсохыг хүсэж байна. Та бүхэн ил гарч тэмцсэн билүү? Төрсөн дүү нь, ээж нь л үнэнийг хэлж бичнээ! Удахгүй өөрөө ч бичих болноо” хэмээжээ

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!