Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Н.Учрал: Ямар ч их мөнгө, эд хөрөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл бол эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Н.Учрал “Карентин-14” шоу нэвтрүүлгийн үеэр дүрст дуудлагаар холбогдож, ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Элэг нэгт монгол ахан дүүс та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг мэндчилье. Миний хувьд маш хүнд өдрүүдийг өнгөрүүллээ. Энэ хугацаанд би хүн гэдэг амьтан бол амьдрахын сайхныг амьдарч байхдаа мэддэггүй мөртлөө амьдралд маш их хайртай, өвчин зовлонд сөхрөхгүй гэж хичээдэг юм байна гэдгийг ойлгосон. Амьдарч байх хугацаандаа хайр түгээж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралын сайхныг мэдрэх нь хамгийн том утга учир, аз жаргал юм байна гэдгийг мэдэрлээ. Хүн амьд явна гэдэг л хамгийн том аз жаргал. Ямар ч их мөнгө, эд хөрөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл бол эрүүл мэнд гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Та бүхний миний төлөө гаргасан сэтгэлийг зүтгэлээр хариулахын тулд цаашид хичээх болно. Мөн миний төлөө сэтгэлээ чилээсэн, миний төлөө сүүн цацлаа өргөж байсан олон эхчүүдийн сайхан сэтгэлийн хариуд би  эрүүл саруул байж, эхлүүлсэн олон ажлуудаа дуусгаж, эх орондоо элэг бүтэн амьдрах бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Та бүхэндээ хайртай шүү” гэсэн юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!