UnitedInfoHub-ийн хамт олон УИХ-ын намрын чуулганы ирцийн мэдээлэлд мониторинг хийж, мэдээлж буй. Үүгээр У.Анандбазар намрын чуулганыг хамгийн олон удаа тасалсан гишүүнээр тодорсон талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл хамгийн олон чөлөө авсан гишүүд:
- У.Хүрэлсүх 42 удаа
- Д.Өнөрболор 18 удаа
- Ш.Раднаасэд 17 удаа
- Л.Оюун-Эрдэнэ 15 удаа
- Ч.Хүрэлбаатар 13 удаа чөлөө авчээ.
Намрын чуулган нийт 47 удаа хуралдсан байна. У.Хүрэлсүхийн хувьд намрын чуулганы үеэр Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Д.Өнөрболор, Ш.Раднаасэд нар гадаадад хувийн шалтгаанаар хэсэг хугацаанд байж, тусгай үүргийн онгоцоор ирсэн байдаг. Харин Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байсан юм.