Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Бадарсан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.
Д.Бадарсан нь Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж буй байр суурьтай байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсон аж.Тэрбээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдсон улс төрч бөгөөд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч юм.
