“Нутгийн буян” компанийн захирал Л.Бат-Оршихын хэнз үрийг төрүүлсэн Б.Цэцэг нэгэн найзтайгаа ганцаар тоглолт үзээд явж байв. Хүүхдээ төрүүлснээс хойш бага зэрэг жин нэмсэн тэрбээр өөрөөсөө ах, бас хүний хоёр дахь болсон учраас ганц биеэр тоглолт үзэж яваа нь өрөвдмөөр харагдсаныг нуух юун. Эмэгтэй л хүн болсон хойно хүний хоёр дахь, гурав дахь ч бай үр хүүхдийг нь төрүүлж байна гэдэг их сэтгэл шүү дээ. Хэдийгээр эдийн засаг, санхүүгээр сэтгэл хангалуун байлгадаг ч бүсгүй хүнд хайр халамж, хажуунаас нөмөрлөх эр хүний халуун дулаан тэврэлт чухал байдаг. Адилхан ганц бие амьдралаас эхэлсэн Нара хажууд нь ганц бие, жаахан хүүтэй гэр бүл болсон ч хаа явсан газраа дагуулж, хань ижилтэй гэдгээрээ гайхуулж, бахархдаг нь харьцуулагдаж харагдах нь бий.
Инээсэн бүхэн аз жаргалтай байдаггүй. Тэр тусмаа хэлье гэснээ хэлчихээд инээж явдаг хүний ард хэчнээн асуудал, бэрхшээл байхыг үгүйсгэхгүй. Хүчтэй эмэгтэйчүүд нуугдаж уйлах нь бий.
Өмнөх мэдээ