Амьдрал Мэдээ

Онлайн казиног хуулиар зохицуулах боломж байхгүй

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Амар”, “Ориентал”, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр”, “Сүхбаатар дүүрэгт байрлах “Юнион”, зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулж, шалгах ажиллагаа зохион байгуулсан билээ.

Энэ дуулиантай баривчилгааны эзэд цахим гэмт хэрэг үйлдсэн гэхээс илүүтэй онлайн казино тоглож байсан байна. Энэ нь эрүүгийн хэрэг биш бөгөөд зөрчлийн хувиар шийдэгдэх аж. Онлайн казиног 2017 онд Эрүүгийн хуулиас хэрэг биш гэж хасжээ. Учир нь УИХ-ын гишүүд тоглоод хэрэгт орох гээд байхаар нь албаар хассан байна. Иймээс хуулийн зохицуулалт байхгүй учраас БНХАУ-ын иргэд олноор орж ирж тоглож байгаа аж.

Энэ онлайн казиног олон жил тоглож байгаа бөгөөд УИХ-ын гишүүд хүртэл тоглодог бөгөөд хуулиар ямар нэгэн зохицуулалт байхгүй ажээ. Энэ тоглоомоос болж 2015 онд захиалгат аллага хүртэл гарч байсан гэнэ. Мөн 2005-2006 онд автомат тоглоомын газарт хадгаламж зээлийн хоршооны эзэд иргэдийн мөнгийг тавиад тууж байсан байна. Тухайн үед зөвшөөрлийг нь төрөөс өгч байсан. Гэхдээ ганц Монгол Улсад чбиш дэлхийн хаана ч сити хаягаар орж ирээд тоглож болдог бөгөөд Хятад, Монголын гэмт хэргийн бүлгүүд ч хамт хийдэг гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор дээрх зочид буудлаас хятад иргэдийн ашиглаж байсан 1000 гаруй өндөр хүчин чадалтай компьютер, 10 мянга орчим Монголын үүрэн холбооны операторуудын сим дугаарыг хураан авсан.

Энэ асуудалтай холбогдуулж Монголын үүрэн холбооны операторуудад шалгалт явуулж эхэлжээ. Мөн зочид буудлуудад ч гэсэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Эдгээр иргэдийн зохион байгуулагч гэх таван хүнийг саатуулсан. Эдгээр иргэдийн дөрөв нь хятад, нэг нь монгол хүн байсан байна. Харин 800 гаруй хятад иргэнийг одоогоор зочид буудлуудад нь саатуулаад байгаа юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!